
Олон улсын ахмадын баярын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдөр тохиодог. Энэ өдрийн хүрээнд нийслэлийн хэмжээний “АХМАД НАСТНАА ХҮНДЭЛЬЕ “ арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээг зохион байгуулагчид өнөөдөр 10.00-11.00 цагийн хооронд нийслэлийн 100-аас дээш настай 9-н ахмад настны гэрт зочилон бэлэг гардуулахаар болжээ.