
ШӨХТГ-аас нийслэл дэх вьетнам автозасварын газруудад үнэ тарифаа ил болго, засвар хийлгэсэн хэрэглэгчдээ баталгааны хуудас олгож өг гэх мэт шаардлагыг хүргүүлсэн. Тиймээс шаардлагыг хэрхэн биелүүлж байгааг БЗД-ийн ЗДТГ-тай хамтран шалгалт хийжээ. Ингээд Баянзүрх дүүргийн авто засварын есөн төвийг шалгахад биелэлт хангалтгүй байжээ. Гурав дөрөвхөн газар л үнийн мэдээллийг ил болгосон ч тэр нь шаардлага хангахааргүй нэгнийхээ үнийн тарифыг хуулаад л тавьчихсан байсан гэнэ. Мөн жижиг машины хаалгыг 100-150 мянган төгрөгөөр засна гэсэн мөртлөө жийп машиныхыг 80-120 мянган төгрөгөөр засна гэсэн нь бодит үнэ биш байжээ. Ингээд нэг газрын үйл ажиллагааг хааж, визний зөрчилтэй хоёр вьетнам иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/