
"Кибер гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, чиг хандлага” сэдвээр Монгол, БНСУ-ын криминологичдын олон улсын семинар өнөөдөр 13.00-17.00 цагийн хооронд Хууль сахиулахын их сургууль дээр болно. Семинарт Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн яам, УДШ, УЕП, АТГ, ЦЕГ, ЭЦГ ТЕГ, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС, Орхон, Их засаг зэрэг их сургуулийн эрдэмтэн, судлаачид, практик байгууллагын 60 орчим ажилтан оролцоно.
Д.Ундрах /24tsag.mn/