
Тодруулбал, өнгөрсөн сарын 23-нд Эрүүл мэндийн сайд тушаал үйлдэж, ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Жамбалжавыг ажлаас нь чөлөөлжээ. Харин түүний оронд тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ч.Энхбаярыг томилсныг эсэргүүцсэн эмнэлгийн эмч, ажилтнууд ийнхүү ажил хаялт зарлаж байгаа юм. Өнөөдрийн хувьд эмч нар суулт хийж, иргэдэд үйлчлэхгүй байгаа юм. Харин яаралтай эмчилгээ, мэс засал хийж байгаа аж. Тэдний зүгээс дээрх томилгоог яаралтай цуцлахгүй бол цаашид тэмцлээ хурцатгаж, нарийн мэргэжлийн 40 гаруй эмч ажлаас гарах өргөдлөө өгнө гэдгээ хэлж байгаа юм.
24tsag.mn