
Хамгийн сүүлд түрээсийн төлбөрийн жишиг үнийг 2010 онд баталж байжээ. Харин сүүлийн үед дулаан, цахилгаан зэргийн үнэ нэмэгдсэнээр дахин тогтоох шаардлага гараад байгаа юм.
Тухайлбал нийслэлээс өмчийн Соёлын төв өргөөний хувьд одоогоор ашиглалтынхаа зардлыг ч дийлэхгүйд хүрээд байгаа юм байна. Энэ нь түрээсийн үнэ хэт бага, цахилгаан, дулааны суурь үнэ нэмэгдсэн болон нийслэлийн харьяа байгууллагаас соёл урлагийн, биеийн тамир спортын газар гээд дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ч түрээс төлдөггүй зэрэгтэй холбоотой аж.
Түүнчлэн зарим тэргүүлэгчид нийслэлийн өмчид байгаа түрээслэж буй обьектуудыг хувьд шилжүүлэх саналуудыг ч гаргаж байлаа.