Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 12 дугаар хурал Хангарьд ордонд үргэлжсээр байна. Дөнгөж сая тус хурлаас нийслэлийн хог тээврийн үнийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцлэн баталлаа. Хог тээврийн үнийг хамгийн сүүлд 2006 онд баталж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1-10 километр дотор нэг тонн хогийг 1350 төгрөгөөр тээвэрлэдэг. Гэтэл өнгөрсөн долоон жилийн хугацаанд цалин болон шатахууны үнэ ихээхэн нэмэгдсэж тэр нь нийслэлийн төсөвт ихээхэн дарамт учруулсаар ирсэн юм.
Ийнхүү хог тээврийн үнийг шинэчлэн тогтоосноор нэг тонн хогийг 1-10 км газарт 3000 төгрөгөөр, 10-25 км-т 2700 төгрөгөөр тээвэрлэх аж. Үүнээс гадна цаашдаа хог тээврийн үнийг НИТХ-аар хэлэлцэн батлах бус тодорхой томъёгоор тухайн жилийн инфляцитай уялдуулан нэмж байхаар болсон байна.
Түүнчлэн хуралдааны үеэр давхар “Хог хаягдлын менежмент”-ын асуудлаар тэргүүлэгчид олон саналуудыг хэлсэн юм. Тухайлбал одоогийн байдлаар гэр хороололын айл өрхүүдээс 2500 төгрөг, орон сууцны айл өрхүүдээс 2000 мянган төгрөгийг “Цахилгаан түгээх сүлжээ” компаниар дамжуулан иргэдээс хураадаг. Энэ мөнгө тухайн хог тээвэрлэсэн компанидаа дөрвөн газар дамжиж хоёр сарын дараа очдог байна. Үүнээс болж хог тээвэрлэхэд санхүүгийн хувьд ихээхэн бэрхшээл учирдаг аж. Үүнийг өөрчлөн сардаа биш нэг жилээр нь хогны мөнгийг хурааж авах саналыг гаргаж байлаа. Энэ мэт хог хаягдлын менежментийг сайжруулах асуудлаар тун удахгүй тэргүүлэгчдэд хариуцсан албаныхан нь танилцуулга хийх аж.


















































