
Эзэнгүй байсан ССАЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын суудалд софт теннисний олон улсын шvvгч, байт харвааны тамирчин Х.Бахытжаныг томилогдлоо. Тэрээр үүнээс өмнө тус газарт мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Тайвань улсад спортын менежментээр мастерийн зэрэг
хамгаалсан хүн юм байна.
Тус газрын дарга буюу Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгснөөр өнгөрсөн хугацаанд Д.Сүрэнхорлоо үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл (2)