Хөдөлмөрийн яам, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй “Ажилтай орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордны их танхимд болно.Энэхүү нэгдсэн хуралдаанд салбар хуралдааны ахлагч нар зөвлөмжид тусгах саналаа танилцуулж баримт бичгээ батлах юм. Чуулганд МҮЭ-ийн холбооноос 70 гаруй төлөөлөгч оролцохоос гадна орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн холбоодын дарга нар, нийслэл, салбарын ҮЭ-үүдийн удирдлага зэрэг албаны хүмүүс оролцох юм байна.




















































