
Олон улсад нэр хүндтэй JCI байгууллагын Монгол дахь салбараас нийгмийн гарамгай залууст анх удаа TOYP хэмээх шагналыг гардуулахаар болжээ. Шагналыг 30 гаруй орноор 10 жилийн турш Монголын соёл түүхийн тухай үнэлж
баршгүй их архив сурвалжилж цуглуулсан соёл судлаач Ц.Санчир, 16 мянган
хүүхдэд зүрхний үнэгүй оношилгоо хийж, 250 хүүхдийг гадаадад үнэгүй
хагалгаа хийхэд зуучилсан зүрхний эмч Э.Ариунцацрал, 10.000 гаруй
хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өндөр настан иргэдэд биеийн онцлогт
тохирсон тусламжийн эд хэрэгсэл олгох ажлыг зохион байгуулсан хөгжлийн
бэрхшээлтэй иргэн В.Ойдов нарт гардуулах юм.
Ёслолын арга хэмжээ өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт 18.30 цагт болно. Ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд оролцох аж.