Өчигдөр болсон “Ус, ариун цэвэр, орчны эрүүл ахуй” IV чуулга уулзалтаар “Эй Си эф Монгол” олон улсын байгууллагаас манай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодод хэрэгжүүлэх гэж буй төслийнхөө талаар танилцуулсан байна. Энэ нь гэр хороолол болон ерөнхий боловсролын сургуульд тулгамдаж буй ариун цэврийн байгууламж, усны хүртээмж, хог хаягдлын менежментийн асуудлыг шийдвэрлэх зорилготой төсөл юм.
Төслийн үр дүнд байгаль орчинд ээлтэй эко жорлон барьж, хүүхдүүдэд эрүүл ахуйн зөв дадал зуршил суулгахаас гадна халдварт өвчний өвчлөлийг нь багасгах гэнэ. Ингэхдээ Баянзүрх дүүргийн хотын төвөөс алслагдсан ес, Сонгинохайрханы хоёр, гурав, долоо, 26 дугаар хороо болон зарим сургуульд уг төслийг хэрэгжүүлэх аж. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 12, 42, 62, 74 дүгээр сургуульд уг төслийг хэрэгжүүлээд эхэлсэн байна.




















































Сэтгэгдэл (4)