
"Гал үндэстэн" холбооныхон Төрийн ордон руу буудаж, хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг тавин нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулсантай холбогдуулан Нийслэл хотод жагсаал, цуглаан хийхийг хоригложээ. Жагсаал цуглаан хийхийг хориглосон тус шийдвэр ирэх сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Дашрамд дуулгахад, "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг хэрэгт холбогдуулан тус холбооны зарим гишүүдийг саатуулан шалгаж байна.
Т.Энхэлээ