
Сургалтыг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, сэтгэл зүйч, магистр П.Мягмаржаргал хөтлөн явуулсан бөгөөд уг сургалтанд гаалийн улсын байцаагч нар хамрагдснаар “Стрессийн эерэг болон сөрөг нөлөө”, “Стрессийн үр дагавар”, “Стресс менежмент”, “Стрессээс ангид байх” талаар мэдлэгтэй болж, ингэснээрээ үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгт ажилдаа амжилт гаргах нэгэн хүчин зүйл болно гэж ач холбогдлыг нь тодорхойлж байна.
Уг сургалтын материалаар DVD бэлтгэн хувилж, нийт гаалийн газар хороод болон хилийн боомтод ажиллаж байгаа гаалийн ажилтнуудад тараан, бие сэтгэлзүйгээ стресээс ангид байлгах дадлыг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Гаалийн ерөнхий газар