
“Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хааж байгаа юм. Хуваарийн дагуу өнөөдөр 23.00 цагаас маргааш өглөөний 06.00 цагийн хооронд Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ийн уулзвар хүртэлх хэсгийг хааж, асфальт бетон хучилтын ажил хийх юм байна.
Харин ТЭЦ3-ийн уулзвараас зүүн тийш “Мишээл экспо” төв хүртэл замын зорчих хэсгийн хучилтын ажил өнөөдөр дуусч байгаа тул зам хаах хугацаанд Нисэх-Яармаг чиглэлд Сонсголонгийн замаар зорчихыг анхааруулж байна.