Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн эмч нар өнгөрөгч пүрэв гаригт шинээр томилогдсон даргаа эсэргүүцэн тайван суулт хийсэн.Харин эл асуудлаар салбарын сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, ГССҮТ-ийн эмч нарын төлөөлөл оролцсон гурван талт уулзалт өчигдөр хийж, эмнэлгийн даргын дахин сонгон шалгаруулалт явуулахаар болсон байна.
Тиймээс суулт зарлаад байсан эмч, эмнэлгийн ажилтнууд өнөөдрийн байдлаар ажлаа хэвийн явуулж байгаа аж.


















































