
Ирэх сарыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлалаа. Үүнтэй холбоотойгоор “Настнуудын хэлж байгаа ирээдүйг бид хүсч байна” сэдэвт хэвлэлийн бага хурлыг ирэх даваа гарагт 14.00 цагт Эрүүл мэндийн яамны А зааланд хийхээр товложээ.
Дашрамд дуулгахад, жил бүрийн 10 дугаар сарын нэгний өдөр Монголын ахмадын өдөр тохиодог билээ.