"Атар Өргөө" ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хаажээ. Хуваарийн дагуу өчигдөр буюу 9 сарын 28-ны 23.00 цагаас 9 сарын өнөөдрийн 06.00 цагийн хооронд Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ийн уулзвар хүртэл хааж, асфальт бетон хучилтын ажил хийж байна. Харин ТЭЦ3-ийн уулзвараас зүүн тийш "Мишээл экспо" төв хүртэл замын зорчих хэсгийн хучилтын ажил өчигдөр дууссан байна. Иймээс зам хаах хугацаанд Нисэх-Яармаг чиглэлд Сонсголонгийн замаар зорчино уу.
Үүнээс гадна Циркийн арын уулзварыг өчигдөр шөнийн 10.00 цагаас өнөөдрийн 22.00 цаг хүртэл хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Дашрамд дээрх бүтээн байгуулалтын ажлууд гэрээт хугацаанаасаа хоцроогүй хуваарийн дагуу явж байгаа бөгөөд зам хаах хугацаанд иргэд зорчигчид хүлээцтэй хандаж, заавал зам хаасан чиглэлд бус нээлттэй замуудыг сонгон зорчих боломжтой аж.
Т.Энхэлээ



















































