
Манай улсын багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Х.Хатанбаатар, менежер Т.Сонинбаяр тэргүүтэй Б.Шахаргүль /28 нас/, Ө.Сэнгэсамдан /21/ Б.Анар /20 нас/, Б.Намуунтуул /17/, Г С.Ананд /16/, Ц.Бат-Эрдэнэ /15/, Ю.Цогбуян, З.Цэцэгзул /хоёул 13 настай/, Тэмүүлэн /12/, Ж.Номундарь /9 настай/ нарын тамирчид багтжээ.
Тус тэмцээнд оюун ухаанаа уралдуулж байгаа манай тамирчид 2013 оны ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон бөгөөд зарим нь дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байгаа юм.
Дашрамд сонирхуулахад, Монголын оюун ухааны академийн тамирчид энэ сарын эхээр Турк улсын Анкара хотод зохиогдсон “Ой тогтоолт, цээж бодолт”-ын Олон улсын нээлттэй тэмцээнээс 12 медаль хүртэж, тус тэмцээнд багаараа тэргүүлсэн билээ.
Сэтгэгдэл (1)