Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хорт хавдартай тэмцэгчдийн аз жаргалтай төгсгөл

2013-9-30
0
ЖИРГЭХ
    Амьдралдаа өвдөж байгаагүй хүн дэлхий дээр нэг ч үгүй биз. Африкийн бор жаалаас эхлээд Америкийн тэрбумтан хүртэл ядаж хамрын ханиад туссан л байж таарна. Харамсалтай нь бүгдээрээ өвдөж үзсэн дэлхийн долоон тэрбум хүний зарим нь хорт хавдар хэмээх аюулт өвчин тусч ... хорвоог орхисоор байна. Гурван цэг тавьсан шалтгаан нь хэрвээ та үхэхийнхээ өмнөхөн л хорт хавдартай гэдгээ мэдсэн биш бол хорвоог орхих хүртэл дэндүү олон үйл явдал болдог аж. Эдгээрийг ерөнхийд нь дараах байдлаар ангилж болох юм.
    Амьдралдаа өвдөж байгаагүй хүн дэлхий дээр нэг ч үгүй биз. Африкийн бор жаалаас эхлээд Америкийн тэрбумтан хүртэл ядаж хамрын ханиад туссан л байж таарна. Харамсалтай нь бүгдээрээ өвдөж үзсэн дэлхийн долоон тэрбум хүний зарим нь хорт хавдар хэмээх аюулт өвчин тусч ... хорвоог орхисоор байна. Гурван цэг тавьсан шалтгаан нь хэрвээ та үхэхийнхээ өмнөхөн л хорт хавдартай гэдгээ мэдсэн биш бол хорвоог орхих хүртэл дэндүү олон үйл явдал болдог аж. Эдгээрийг ерөнхийд нь дараах байдлаар ангилж болох юм.

1Эмгэнэлт зохиол
Бөмбөрцгийн бөөрөнд амьдарч буй 12.7 сая хүн жил бүр хорт хавдраар шинээр өвчилж, 7.6 сая нь үүний улмаас нас барж байна. Эдгээр хүмүүс бол эмгэнэлт зохиолын эзэд юм.

Яагаад та хорт хавдраар өвчилсөн юм бэ? гэж асуухад хорт хавдраар амиа алдсан болон алдах гэж байгаа хүмүүсийн 74 хувь нь хувь тавилан хэмээн хариулсан байна. Учир нь “та хорт хавдартай” гэсэн үгийг анх сонссон өвчтөний сэтгэлд хамгийн түрүүнд үхэл бас яагаад би гэсэн гэсэн бодлууд орж ирдэг болохыг судлаачид / “The coping with cancer” сэтгүүл/ тогтоожээ. Мөн амиа алдах гэж байгаа хүмүүс хэмээн оруулсан нь тэдэнд амьд гарч чадна гэсэн итгэл үлддэггүй байна. Сэтгэл санааны хувь ямар ч эрч хүчгүй болох энэ үзэгдэл нь өвчтөнийг эмгэнэлт зохиолын эзэн болгох үндсэн шалтгаан болдог аж.

Дэлхий нарыг тойрох хугацаанд манай Монгол улсын 4400 иргэн нь хорт хавдраар өвдөж, 70 гаруй хувь нь нас барж байна. Учир нь монголчууд бидний хорт хавдраар шинээр оношлогдож байгаа тохиолдлын 78% эмчлэгдэх боломжгүй хожуу шатандаа буюу III, IV үедээ эмнэлэгт ханддаг аж. Энэ бол эмгэнэлт түүхийг үлдээх болсон бас нэгэн том шалтгаан юм.

Манай улсад нас баралтын хоёр дахь шалтгаан болж буй хорт хавдар  нь зөвхөн эрүүл мэнд бус эдийн засаг, нийгмийн харилцаа гээд олон зүйлтэй холбогдох өргөн хүрээний асуудал учраас өвчтөн туулж гарахад хэцүү гэдэг нь ойлгомжтой юм. Тиймээс л амьдралын хувь тавилан хэмээн үзэхээс өөр аргагүй гунигт төгсгөлүүд ар араасаа цуварсаар байгаа биз.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн энэ судалгаанаас харахад хорт хавдраар өвчлөгсөд өрөвдөлтэй хувь тавилангаар энэ өвчнийг тусддаггүй нь ойлгомжтой. Ингээд бодохоор гунигт төгсгөлтэй эмгэнэлт зохиолыг хувь тавилан биш хүн өөрөө бичжээ. Тиймээс ийм төгсгөлийг өөрөө бас эргүүлж болохгүй гэж үү?

Бүгд ялгалгүй хамрын ханиад хүрээд эдгэдэг хэрнээ хорт хавдар гэж сонсоод л үхдэг гэх ойлголтыг өөрчилсөн өөр түүхүүдийг хүргэе. 

1Баатарлаг туульс
Амьдрал дээр баатарлаг туульсыг бичиж яваа хүмүүс хорон санаат шулам, галт лууг дарахаар тэмцдэггүй. Тэд бол үхэлтэй тэмцэж, хорт хавдраа ялан дийлж чадна хэмээн итгэдэг хүмүүс юм. Фэйсбүүк, твиттер гэх олон нийтийн сүлжээ сайтуудаар санхүүгийн тусламж хүсч буй хорт хавдартай хүмүүс ч баатарлаг туульсын эзэнд тооцогдож болно. Гэхдээ санхүүгийн дэмжлэг олох нь бүтэл муутай байсан ч олон нийт, хүрээлэн буй хүмүүсээс сэтгэл зүйн дэмжлэг авах нь баатарлаг туульсын эздэд үр дүнтэй эмчилгээ болдог байна.

Үүний жишээ бол Австралийн алдарт дуучин, 45 настай Кайли Миноуг юм. Тэрээр 2005 онд 37 настайдаа хөхний хорт хавдартайгаа мэджээ. Онош батлагдсаны дараа сэтгэл санаагаар ихэд унасан Кайли Миноуг өөрт нь итгэл хайрласан зүйлийн талаар хожим дурсахдаа “Би үхчихсэн юм шиг л санагдсан. Толгойд хов хоосон, сэтгэлд нэг л дарамттай байсан. Эмнэлгээс гараад явж байтал нэгэн охин гүйж ирээд гарын үсгээ зурж өгөхийг хүссэн юм. Би түүнд дурсгалаа үлдээхэд тэр охин надад инээмсэглэж буй жижиг зүрх бүхий энгэрийн тэмдэг бэлэглээд тэвэрсэн. Энэ мөчид л би амьдрал үргэлжлэх ёстой гэдгийг ойлгосон” хэмээн ярьжээ.

Дуучин бүсгүй хөхөө тайруулах хагалгаанд орж, химийн эмчилгээг олон курсээр хийлгэсний эцэст 38 кг болтлоо турж байсан билээ. Папарациуд түүнийг орхихгүй сэтгэл санаагаар унагааж байсныг та бүхэн мэдэх биз. Аймшигт өвчин, сэтгэл санааны гүн хямралыг давж чадсан тэрээр өдгөө хорт хавдартай тэмцэх сан байгуулж, ном бичиж олон мянган эмэгтэйчүүдийг тогмтол үзэлэгт хамрагдаж сурахад нөлөөлсөөр байна.

Хорт хавдраа эрт үед нь илрүүлсэн тэрээр “Хөхний хорт хавдар эсвэл өөр ямар ч төрлийн хавдар туссан бай үүнтэй тэмцэх жижигхэн алхам хийх хэрэгтэй. Өвчинтэйгөө тэмцэх ямар нэгэн алхам хий, дахиад хий, дандаа хий, маш том үр дүнг дагуулах л болно. Би өөрийгөө маш их азтай хүн гэж боддог” хэмээн уриалсан юм.

Тиймээс хорт хавдар туслаа гээд хувь тавилан хэмээн гутарч суулгүй өвчинтэйгөө тэмцэх ямар нэгэн алхам хийсээр байвал ялалтаар дуусдаг баатарлаг туульсыг бичиж чадна.

1Үлгэр
Үлгэр яагаад аз жаргалтай төгсдөг юм бол? гэж асуухад амьдралаас тэс өөр түүх, тэрийг чинь хүн зохиогоод биччихдэг юм, бага насны хүүхдүүдийг мөрөөдөхөд зориулсан зүйл гэх мэтээр хариулах хүмүүс олон байв. Дээрх сөрөг хариултуудын дараа нээрээ ч тийм дээ, хэрвээ амьдрал, үлгэр хоёр адилхан байсан бол Монголд өдөр бүр хорт хавдраар 2-4 хүн үхэхгүй шүү дээ хэмээн бодогдов. Гэхдээ хүний амьдралд үлгэрлэх, даган дуурайх ёстой тийм сайхан үйлийг алдаршуулахын тулд үлгэр байдаг юм гэж хариулсан хүмүүс бий.

Тэгвэл хорт хавдартай хүнд туслаж буй сайн санаат хэн бүхэн үлгэрийн аз жаргалтай төгсгөлийг авчирч байна. Итгэл урам хайрлагчид, донорууд, нөгөө талаас санхүүгийн хувьд тусалж чадах хүн ч үлгэр бүтээгчид оролцоно. Мэдээж гол баатар болох өвчтөн өөрөө ч үүнд багтах юм. Гэхдээ үлгэр бичигчид ихэвчлэн гэнэтийн сайн үр дүнг авчрагчид юм.

Хүний амьд гарахыг хүссэн итгэл найдвар, хичээл зүтгэл зөвхөн аз жаргалтай төгсдөг үлгэр бус шидэт үлгэрийг ч бичиж болно. Хорт хавдраар өвчилсөн хүмүүст үнэгүй аз жаргал бэлэглэдэг бусдыг шидэт үлгэрийн дагинатай зүйрлэмээр санагддаг. Үнэгүй аз жаргал гэдэгт тэврэлт, инээмсэглэл, үнсэлт, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэх мөч, хайр дурлал, сайхан дурсамжууд багтана. Тиймээс үнэгүй гэж нэрлэгддэг хэрнээ асар үнэтэй энэ аз жаргалыг нэгэндээ бэлэглэх нь гэр бүл хийгээд нийгмийн ухамсар, хариуцлага бас амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх чухал алхам билээ. Хайрыг түгээснээр хорт хавдар хэмээх аюулт өвчин туссан ч аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарчээ гэсэн төгсгөлийг ч хийж болно.

1Сургамжит өгүүллэг

Хорт хавдраа эрт үед нь илрүүлж эмчлүүлсэн болон тусахаас ч урьдчилан сэргийлж чадсан хүмүүс сургамжит өгүүллэгийн эзэд юм. Судлаачдын үзэж буйгаар амьдралын зөв хэв маягийг дагаж мөрдөх нь хорт хавдрын нийт өвчлөлийн 80 хувиас урьдчилан сэргийлдэг байна. Сургамжит өгүүллэг бичигчдийн тоонд амьдралын зөв хэв маягийг бий болгосон хувь хүмүүсээс гадна нийгмийн сайн сайхны төлөө хариуцлага хүлээж яваа цагаан халадтай, цагаан сэтгэлтэй хүмүүс багтана. Үүнд жилээс жил “Хорт хавдрын эсрэг үндэсний аян”-аа өргөжүүлэн зохион байгуулж буй “Оюуны дархлаа ТББ” болон “Хаан банк сан” бусад хамтран зохион байгуулагчдыг үлгэрлэгч болгон нэрлэж болох юм.

Өнгөрсөн хоёр жилийн аяны хүрээнд хорт хавдрын талаарх сургалтыг аймаг сумдад зохион байгуулсан, иргэдийн мэдлэгийг дээшлүүлснээс эхлээд 40 мянган иргэнийг үнэгүй оношлогоонд хамруулж өвчнийг урьдчилсан илрүүлсэн, орон нутагт 168 яаралтай мэс ажилбарыг хийсэн гээд олон буянтай үйлсийг нэрлэж болно.

Дэлхий нийтээр тогтоогдоод байгаа хорт хавдрыг vvсгэгч гурван vндсэн шалтгаан байгааг судлаачид тогтоожээ. Эдгээрийг хими, физик, вирусын гаралтай хэмээн ангилж байна. Үүн дээр нэмээд генетикийн гаралтай гэж ангилж болох аж. Харин энэ судалгаанаас онцолж авах гол мэдээлэл нь хавдар үүсгэгчийн дийлэнх нь химийн гаралтай болохыг тогтоожээ. Энэ нь буруу хооллолт хийгээд эрүүл бус амьдралын хэв маяг хорт хавдрыг авчирдаг гэсэн үг юм. “Хорт хавдрын эсрэг үндэсний аян” 2011 онд хорт хавдраас сэргийлж чадах долоон алхмыг зөвлөмж болгон гаргажээ. Тамхи бүү хэрэглэ, эрүүл хүнс хэрэглэ, идэвхитэй хөдөлгөөнтэй байж өөрийгөө хэвийн жинтэй байлгах, нарнаас хамгаалах, дархлаажуулалтад хамрагдах, эрсдэлтэй байдал гаргахаас зайлсхийх, үзлэг шинжилгээнд хамрагдах гэсэн долоон алхмыг амьдралдаа хэрэгжүүлж чадваас та сургамжит өгүүллэгийн эзэн болох нь.

Хожуу үедээ хорт хавдар туссан хүмүүсийн тухай бодохоор хэрвээ тэд эрт мэдсэн бол?, хэрвээ урьдчилан сэргийлж чадсан бол? хэмээн харамсах хүн олон. Тиймээс хувь хүн, нийгэм өөрсдийнхөө төлөө үлгэрлэж чадвал амьдрал дээр сургамжит өгүүллэг, шидэт үлгэр, баатарлаг туульс өөр сайхан юуг ч бичиж үлдээж болох юм. Бид биднийхээ төлөө “Хорт хавдраас урьдчилан сэргийлж амар сайхандаа жаргажээ”, “Хорт хавдар тусаад ..., ... эцэст нь амар сайхандаа жаргажээ” гэсэн бусдын сонсох дуртай зохиолыг хамтдаа бичицгээе. 
Д.Идэр
www.24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Аав маань биднээс холдож байна (202.9.41.37)
    Амьдралын буруу хэвшил л гэнэ, зөв амьдраад ч энэ муухай өвчинд нэрвэгдчихээд л байна даа... Аавд маань буруу зуршил ер байгаагүй...
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.11.195.36)
    засс ДОХ туссан хүмүүс ихэнх нь л заваарсан гарууд байлаг шдэээ
    2013 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.194.84)
    saihan niitlel bn
    2013 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.194.31)
    яг өвчин туссан хүн л зовлонг нь ойлгодог юм. Монголд ялгаварлан гадуурхах үзэл маш их. харин өвчнөөсөө илүү тэр дарамтыг давж гарах хүнд хэуүү байдлыг улам хүндрүүлэ байсан
    2013 оны 10 сарын 02 | Хариулах
    • хүн зөвхөн заваарсандаа биш янз бүрийн замаар ДОХ тусч болдог гэдгийг хүмүүс яагаад ойлгодгүйн бол
      2013 оны 10 сарын 02
  • Зочин (122.201.18.55)
    oyunii darhlaa bish udval gedeg huuhen hort havdar tussan humuust anhaarmaar bhiin
    2013 оны 10 сарын 01 | Хариулах
    • ягг үнэн, удвал гэдэг нөхөр анхаарах хэрэгтэй
      2013 оны 10 сарын 01
  • Zochin (202.21.96.158)
    Setgeliin huch ymar ih gedgiig oilguulj chadval, uvchtei humuust ih tus bolno. Uuniig zaaval ushaarai,
    2013 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.18.40)
    хорт хавдар туссан бүх хүмүүст уншуулмаар сайхан нийтлэл болсон байна.
    2013 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.169.54.231)
    sonirholtoi l um
    2013 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.9.90.252)
    goodidea
    2013 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.112.238)
    like
    2013 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.169.54.231)
    ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурахахгүй байхыг уриалж байна
    2013 оны 09 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    17 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 35 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    17 цаг 36 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    18 цаг 40 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    19 цаг 18 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    19 цаг 34 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    19 цаг 55 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    19 цаг 58 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    20 цаг 59 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    21 цаг 9 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 3 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 6 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    22 цаг 22 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 6 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    23 цаг 54 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК