
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч, П.Өлзийсайханыг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Ганц худагт хорьсоор байгаа. Энэ хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа бөгөөд түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 249.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг хууль
бусаар баривчилсан, 251.1-т эрүү шүүлт тулгасан, 253.2 дугаар зүйлд
заасан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт буруутгаж байгаа
билээ.
Тэгвэл түүний өмгөөлөгчид уг явдал нь авилгын хэргээр ял эдлээд гарч ирсэн хууль хяналтынхны
өөрсдийнх нь өшөө авалт байсан гэж үзэж байгаа юм. Тэд энэ асуудлаар
өнөөдөр 11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийхээр болжээ.