Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн "Ажилласан жил нөхөн тооцох хууль" -ийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр төв аймагт болно. Хаалтын ажиллагаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, төрийн нарын бичгийн дарга нар оролцох юм. Тус хуулийн дагуу 1990-2000 оны нийгмийн шилжилтийн жилүүдэд ажилласан жил нь тасарсан, нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж ажилласан жилээ нөхөн тооцуулах боломж бүрдээд байсан. Өнгөрсөн хугацаанд хүсэлт гаргасан иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг 2014 оны 1-р сарын нэгнээс эхлэн олгож эхлэх аж.




















































