УИХ-ын гишүүн Г.Уянга “Хэвлэл мэдээлэл ба Монголын ирээдүй” сэдвээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнуудад илтгэл тавьж, чөлөөт ярилцлага өрнүүлэхээр болжээ. Илтгэл өнөөдөр 13:30 цагт ХУИС-ын байранд болно. Тэрээр өөрийн үндсэн мэргэжил болох сэтгүүлзүйн мэргэжлээр суралцдаг оюутнуудыг тус лекцэндээ хамруулах аж.




















































