
Хөнгөлөлттэй үнээр нүүрс борлуулах цэгүүд өнгөрсөн бямба гаригаас ажиллаж эхэлсэн байна. Хөнгөлөлттэй нүүрс борлуулах цэг ажиллуулах иргэдтэй дүүрэг хороодын засаг дарга холбогдох албаны хүмүүс энэ сарын 19-нд уулзаж гэрээ байгуулснаар борлуулагчдын хашаанд нүүрс буулгаж иргэд хямд үнээр нүүрсээ худалдан авах боломж бүрджээ. Өнгөрсөн жил дүүргийн хэмжээнд 20 цэг ажиллуулж байсан бол энэ жил тоог нэмж 33 цэгээр нүүрс борлуулах юм. Нүүрсний үнэ өнгөрсөн өвлөөс 30 хувиар нэмэгдсэн ч дүүргийн төр захиргаанаас явуулж байгаа бодлогын хүрээнд үнийг тогтвортой барьж 40 кг-ийн шуудайтай нүүрсийг 2000 төгрөгөөр худалдаалж байгаа ажээ. Нүүрс худалдан борлуулах ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар 45 иргэн түр ажлын байраар хангагдаж байна. Нүүрс шуудайлах ажилд таван иргэн, тээвэрлэх ажилд хувиараа тээвэр эрхлэгч хоёр иргэн, нүүрс түгээх цэгийн манаач нэг, менежер нэг, түгээгч борлуулагч 33 хүн буюу нийт 45 иргэн сардаа 100,000-450,000 төгрөгийн цалинжуулж байгаа ажээ.