Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Дэд хурандааг долоон жилийн өмнө хүн алгадсанаас нь болж саатуулсан”

2013-9-30
0
ЖИРГЭХ

 909d46369175c685big   Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн цагдан хорьсон. Тэгвэл түүний өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

-П.Өлзийсайханыг хүний биед гэмтэл учруулсан хэргээр шалгаж байгаа биз дээ?
-Өнөөдөр албан тушаал эрх мэдлээ ашиглаж, 1937 оных шиг хэлмэгдүүлэлтийг явуулж байна. Нэг ёсондоо Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайхан хүнд гүтгүүлж, хэлмэгдүүлэлтээр өдгөө цагдан хоригдсон.

Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайхан нь Сэлэнгэ аймагт Эрүүгийн тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа хууль бус мод огтлох, алт олборлох, ан гөрөө хийх, авлигалтай тэмцэх ажиллагаанд идэвхтэй оролцдог сайн ажилчин байсан. Улмаар тухайн үед олон ч хэргийг илрүүлж, хууль бус үйл ажиллагаа явуулсан хүмүүст нь зохих шийтгэлийг нь оноодог байсан. Ингээд Сэлэнгэ аймгийн Прокурорын дарга Болд-Эрдэнэ гэж этгээдийг хээл хахууль авсан хэргээр шалгасан байдаг. Улмаар эл хэрэг АТГ-т шилжиж дараа нь шүүхэд шилжүүлж Болд-Эрдэнэ буруутай нь тогтоогдож хорих ял авсан. Тэрбээр ялаасаа нэг жилийг л биеэр эдэлсэн. Харин гарч ирээд эрх мэдлээ ашиглаж, хуульд хөндлөнгөөс автаж П.Өлзийсайханыг гүтгэж, түүнээс өшөөгөө авахыг оролдож байна.

-Тэгэхээр энэ хэрэг Прокурорын орлогч дарга гэх Болд-Эрдэнэтэй хамаатай гэж үү?

-Болд-Эрдэнэ гэж прокурорын дарга хорих ялаа эдэлж гарч ирээд П.Өлзийсайхан болон өөрийг нь байцааж байсан Бат-Олзвой, Гантулга нарыг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар шалгуулсан. Ямар үндэслэлээр шалгуулсан гэхээр хууль бусаар намайг баривчилсан. Хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр гомдол гаргасан байдаг. Энэ хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаад дараа нь нийслэлийн прокурор хянаад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар шүүхэд шилжээд энэ хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн. Ингээд өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхээр хэргийг цагаатгасан.  Гэвч тэрбээр П.Өлзийсайхан нарыг буруугүй нь нотлогдохоор өөр хувилбараар оролдож эхэлсэн.

-Тэгэхээр П.Өлзийсайханыг  Болд-Эрдэнэ гэж хүний өгсөн өргөдөл, гомдлоор цагдан хориод байгаа гэж ойлгож болох уу?
-Хэн өгсөн нь тодорхойгүй нэргүй хүнээс ирсэн мэдээллээр П.Өлзийсайханд Нийслэлийн прокуророос эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Тавдугаар сарын 11-нд эрүүгийн хэргийг үүсгэсэн. Ингэхдээ иргэнд санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлийг хэлсэн байдаг. Улмаар хорих 461 дүгээр ангид тавдугаар сарын 17-нд цагдан хорьсон. Ингээд тавдугаар сарын 11-нд эрүүгийн хэрэг үүсгэснээс 11 хоногийн дараа шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр өнөөх гэмтсэн гээд байгаа хүн нь хүнд гэмтэлтэй гэж гарсан. Хамгийн сонирхолтой нь хохирогч гээд байгаа хүн маань нэхэмжлэл, гомдол гаргаагүй байгаа юм. Үүнийгээ ч хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн.

-Хэргийг дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Одоогоос долоон жилийн өмнө наадмаар Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайхан хамгаалалтанд гарч байсан замын цагдаагийн байцаагчид үүрэг өгсөн байгаа. П.Өлзийсайханы хувьд замын цагдааг хууль бус үйл ажиллагаа явуулаад байна. Яагаад ямар ч зөрчилгүй машиныг журамлаад байна вэ гэсэн шаардлагыг тавьсан. Тэгэхээр өнөөх нь өөдөөс нь маргалдсан байдаг. Улмаар П.Өлзийсайхан өнөөх цагдааг нэг удаа алгадсан. Улмаар энэ алгадсан гээд байгаа нь өдгөө долоон жилийн дараа эрүүгийн хэрэг үүсгэгдээд явж байна. Хохирогч гээд байгаа залууг Мөнгөнхундага гэдэг. Тэрбээр П.Өлзийсайханы алгадалтаас энэ гэмтэл үүсээгүй гэдгийг хэлсэн. "Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Би өргөдөл гомдол гаргаагүй байтал ийм байдал яагаад үүсч байгааг гайхаж байна гэж өөрөө мэдүүлсэн" юм. Тэгэхээр энэ хэрэг эртнээс нарийн зохион байгуулагдсан хэрэг. Өмнөх үйлдэл нь ч гэсэн эрүүгийн хэрэг үүсгээд шалгасан ч шүүх цагаатгасан.

-Ямар зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа вэ?

-Эрүүгийн хуулийн 230.3-т зааснаар хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзээд хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

-П.Өлзийсайханыг гүтгээд байгаа гэх Болд-Эрдэнийн талаарх мэдээллийг өгч болох уу?
-Болд-Эрдэнэ гэх Сэлэнгэ аймгийн прокурорын орлогч дарга маань авлигын хэрэгт холбогдож, авлига авсан гэдэг нь тогтоогдсон. Ингээд нэг жил орчим ял эдлээд үлдсэн хугацааг нь тэнсэн авч гарч ирсэн.

-Тэгэхээр чухам ингэж хэлмэгдүүлээд байгаа нь яг ямар зорилготой юм бол?

-П.Өлзийсайхан гэдэг хүнийг л албан тушаалд байлгахгүй гэсэн зорилго цаана нь агуулагдаж байна. Прокурорын газар болон Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас П.Өлзийсайханы ажлыг түдгэлзүүлье гэдэг саналыг ЦЕГ-т тавьсан байдаг. ЦЕГ-аас хариу мэдэгдэхдээ “П.Өлзийсайхан гэдэг хүн ажилдаа маш шударга, гадны нөлөөнд автахгүй хүн. Тиймээс бид ийм ажилчныхаа ажлыг түдгэлзүүлэх шаардлага байхгүй. Тиймээс цаашид ажлыг нь үргэлжүүлж ажлуулна” гэсэн тоот өгсөн байгаа.

-Батлан даалтад гаргах асуудлыг яагаад хүлээж авахгүй байгаа юм бол?
-Уг нь эрүүгийн байцаан шийтгэх хуулинд батлан даалтад гаргахдаа хувийн батлан даалтад, бусдын батлан даалт, гадагш явахгүй батлан даалт, эд хөрөнгийн барьцаатай батлан даалтанд гаргах гэсэн хувилбарууд байдаг.  Энэ бүх хувилбаруудаараа бид удаа дараа санал тавьсан ч хүлээж аваагүй. Найз нөхдийнх нь зүгээс ч гэсэн 10 сая төгрөгийн барьцаа өгч батлан даалтад гаргахыг хүссэн ч өнөөдрийг хүртэл цагдан хориотой байж байна. Миний хувьд зургаан удаа батлан даалтад гаргах хүсэлтийг өгсөн.

-Долоон жилийн өмнөх гэмтлийг шүүх эмнэлгээс одоо хүнд гэмтэл гэж тогтоох боломжтой юм уу?
-Нэг жишээ дурдахад, өчигдөр хэн нэгэнд зодуулсан этгээдийг хоёр хоногийн дараа шинжлэхэд энэ хоёр хоногийн дотор өөр хүнд зодуулсан байж болзошгүй гээд шүүх эмнэлэг дүгнэлт гаргадаггүй юм. Энэ бол ерөөсөө нийтлэг жишиг. Тэгэхэд долоон жилийн өмнө алгадсан хэргийг өнөөдөр хүнд гэмтэл болгож гаргаж байна. Үүнийг бол урьдаас төлөвлөж зохион байгуулсан хэрэг.

-П.Өлзийсайханы биеийн байдал хэр байна?

-Маш муу байгаа. Зүрх нь өвдсөн. Даралт нь ихэссэн байдалтай байна.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.21.113.139)
    жирийн иргэн бол алгадуулах битгий хэл элэгдүүлээд л дарамтлуулдаг нь үнэн.Ер нь цагдаагийнхан иргэдтэй эвтэй харьцдаг байсан бол энэ мэт яриа гарахгүй нь лавтай.Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ? гэдэг дээ.Хүн зодож дарамтлахдаа сайн атлаа яг өөрсдөө биеэр амсахаар нусгай бацааны ааш гаргаад өвчин хууч тоочоод шударга биш биздээ.Хийсэн хэргээ хүлээж шударга бай,хүнийг яаж дарамталдаг байсан тэрнийгээ өөрөө бас эдэл.Эцсийн эцэст хүн хүнээрээ л байсан л ийм явдал байхгүй л байх байсан шдээ
    2013 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.23.51.4)
    ene odoo huuliinhan unen yriad bgaa yumuu heregtniig omgoolj bgaa omgoologchin unen uu
    2013 оны 09 сарын 30 | Хариулах
  • зочин (202.179.11.34)
    хуулийг өөртөө үйлчлүүлэхийг шинэчлэл гээд бгаад хүмүүс ихээр дургүйцдэг болсон. түрийний бөөс толггойд гарсан цаг гэгч энэ байхдаа
    2013 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.170.80.131)
    угаасаа энэ бол маш том хуйвалдаан гүтгэлэг явж байна
    2013 оны 09 сарын 30 | Хариулах
  • Selengeees (202.131.233.59)
    Oo naad Ulziisaikhaniig chin Selengechuud medne. Jinxene deerelxuu ene tend xun zodoj daramtlasan xogiin gar bgaa umaa. Xezee ch Tsagdaagiin ajliig unench xiij bgaagui. Umguulugchuu undesleltei xun umguulnu shuu. Tsagdaa engiin irgediig bas zidno mash ongiroo ***** bga um. Tamir avgai Slengiin vokzaliin ard badag xox chuluut delguureer ni orood asuu.
    2013 оны 09 сарын 30 | Хариулах
  • арай ч дээ (180.235.173.132)
    Энэ хуулийнхан гэж сансанаа хийдэг, хуулийг гууль болгосон хүмүүс болжээ. Арай хэтэрч байна. Юуны шинэчлэл , хэнийг ч хэрэг хийгээгүй байхад хэрэгтэн болгох авъяастай хуульчид монголд л байна.
    2013 оны 09 сарын 30 | Хариулах
    • Next
      Suxbaatar aimagiin tsagdaagiin eruugiin tasagiin darga Ganxyagiig bariachee 3000 maltai abilga avch bayjsan xylgaich shuu.....xund deerelxuuu,,xaritsaa bhgui,,,,,
      2013 оны 09 сарын 30
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 40 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 5 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 28 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 54 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 9 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 49 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 3 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 33 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 3 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 33 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК