
Ялангуяа, Хонконгийн олон улсын нисэх буудлаар дамжин гуравдагч орнууд руу буюу Тайланд, Индонез, Сингапур, Малайз зэрэг Зүүн өмнөд Азийн орныг зорьж буй иргэдийн дунд паспортын хүчинтэй хугацаа хангалтгүй зөрчил удаа дараа гарсаар байгааг Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газраас мэдээлэв.
Иймд, хилийн чанадад зорчих гэж буй иргэд паспортынхаа хүчинтэй хугацааг нягталж шалгах, хүчинтэй хугацаа нь 6 сар хүрэхгүй байвал сунгуулах, онгоцны тийз борлуулагч компаниуд тийз бичихдээ зорчигчдод энэ талаар анхааруулж байхыг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас сануулж байна.