
Уул уурхайн сайд Д.Ганхуяг долоо хоногийн өмнө “Улсын нөөцөд хадгалж буй шатахуун хангалттай бий” хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч өчигдөр “Магнай трейд”, “Жаст” гэсэн хоёр компани А-92 бензиний үнээ литр тутамд нь 50 төгрөгөөр нэмсэн юм. Тэгэхээр шатахууны үнэтэй зэрэгцээд л бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж эхэлдэг нь бичигдээгүй хууль. Гэвч шатахуун нэмсэн газрууд тодорхой тайлбарыг өгөхгүй байгаа юм. Харин Газрын тосны газраас “Магнай трейд”, “Жаст” компаниуд А-92 шатахууны үнээ 50 төгрөгөөр нэмсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Тэдний зүгээс эхлээд шалтгаан, нөхцөл байдал, учир шалтгааныг тодруулаад дараа нь хариуцлага тооцож ч мэдэх аж. Өөрөөр хэлбэл, үнэ ханшаа Газрын тосны газарт мэдэгдэлгүйгээр нэмсэн тохиолдолд дэд хөтөлбөр, хэлэлцээрээс хасах арга хэмжээ авдаг байна. Бүр тодруулбал, тухайн хоёр компанин хөнгөлөлттэй үнээр зээл авах боломжгүй болох аж. Ямартаа ч энэ хоёрыг дагаад бусад нь үнээ нэмэхгүй бол өндөр үнэтэй шатахууныг хэн ч сонгохгүй болохоор 7-10 хоногийн дараа МТ, Жаст хоёр эргээд үнээ буулгаж ч мэднэ гэсэн ард иргэд цөөнгүй байна.
/24tsag.mn/