Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Монголын Үндэсний олон нийтийн радиотой хамтран бэлтгэдэг “Тод журам” нэвтрүүлгийн ээлжит дугаар өнөөдөр 13.10 минутаас тус радиогоор нэвтэрнэ.Нэвтрүүлэгт Улсын Дээд шүүхийн шүүгч, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, түүнийг тойрсон асуудлаар ярилцлага өгсөн болно. Тус нэвтрүүлгийн давталт энэ бямба гаригт буюу 2013 оны 10 дугаар сарын 5-ны 17 цаг 30 минутаас Монголын Үндэсний олон нийтийн радиогоор нэвтэрнэ.



















































