
Учир нь өнөө өглөөнөөс эхлэн МОХ-д оюутнуудаас виза карттай холбоотой ихээхэн гомдол ирсээр байна. Энэ талаар МОХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргал “Манай оюутны холбоонд ирсэн санал гомдлуудыг бид шалгаж байна. Зарим нь төгсчихсөн оюутнууд хуучин виза картаараа явж байгаад хураалгасан тохиолдолууд ч байна. Одоогийн байдлаар хоёрдугаар курсээс дээш 60 орчим мянган оюутнууд смарт картаа авсан” гэлээ.
Энэ хичээлийн жилд нийт 130 мянган оюутан нийтийн тээврийн үйлчилгээнд үнэгүй хамрагдах ёстой. Үүнээс 40 гаруй мянга нь шинээр нэгдүгээр курст элсэн орсон оюутнууд байгаа бөгөөд тэдний Смарт картыг хоёр долоо хоногийн хугацаанд бэлэн болгож тараана гэдгийг албаныхан хэлж байлаа.
Түүнчлэн ийнхүү оюутны нийтийн тээврээр үнэгүй зорчих карт хугацаандаа гарахгүй байгаагийн шалтгаан нь банк солигдсонтой буюу Хадгаламж банк, Төрийн банк болсонтой холбоотой гэх хариултыг албаны хүн өгч байсан юм.
