"ДЦС-3” ХК-ийн хүчин чадлыг 50 МВт-аар /цахилгаанаар 50МВт, дулаанаар 100 Гкалцаг/ өргөтгөх ажлыг энэ ондоо багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж. Өргөтгөлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ажил 90 хувьтай байгаа бөгөөд үйлдвэрлэж дууссан тоног төхөөрөмжүүдэд туршилт хийж, эхний ээлжинд тоног төхөөрөмжийг станцад суурилуулахаар ачуулжээ. Ийнхүү энэ хэмжээгээр “ДЦС-3”-ыг өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, нийслэлийнх 75 Гкал/ц-аар нэмэгдэж, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж байгаа барилгуудыг дулааны эрчим хүчээр хангах боломжтой болсон гэнэ.


















































