Хог хаягдлын шинэ менежментийн хүрээнд нийслэлийн бүх айл өрхүүдэд "Азийн цагаан дагина" хогны уутыг тараахаар болсон байна. Энэ талаар маргааш 11.00 цаг Хангарьд ордны зургаан давхарт сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ. Сонирхуулахад "Азийн цагаан дагина" хогны уут нь 60х80 сантиметрийн хэмжээтэй, тунгалаг өнгөтэй гялгар уут юм.



















































