Нийслэлийн иргэдийг нүүрсээр хангах, нүүрсний үнийг бууруулах зорилготойгоор өнгөрсөн жил "Багануур"-ын нүүрсийг хямд үнээр худалдаалсан билээ. Энэ жил ч Засгийн газраас уг хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр "Багануур"-ын хямд нүүрсийг хот руу тээвэрлэж эхлээд байна. Хямд үнэтэй нүүрсний түрүүч өнөөдөр Улаанбаатар төмөр замын харьяа Толгойт өртөөнд буулаа. Энд нүүрсийг шуудайлж, худалдах цэгүүдэд тараах юм.Хямд нүүрс өнгөрсөн жилийг бодвол нэг сарын өмнө Улаанбаатарын хэрэглэгчдэд очих бөгөөд үнэ хэвээрээ гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.



















































