Засгийн газрын тогтоолоор батлагдсан дипломат, албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах шинэчлсэн журам хэрэгжиж эхэллээ. Тус журамд төрийн өндөр, дээд албан тушаалтан, төрийн албан хаагч нарт цахим дипломат болон албан паспорт олгох шийдвэр тусгагдсан бөгөөд журмыг 2013 оны аравдугаар сарын 01-нээс буюу өчигдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Эдгээр цахим паспорт эзэмших эрх бүхий албан тушаалтан паспорт мэдүүлэх материалаа Гадаад харилцааны яамны Консулын газарт бүрдүүлж өгөхийн зэрэгцээ өөрийн биеэр зураг, хурууны хээ өгөх шаардлагатай аж. Дээрх шийдвэртэй холбогдуулан өмнө нь олгосон дипломат, албан паспортад сунгалт хийхгүй бөгөөд хүчинтэй хугацааг нь дуустал аль ч улс оронд зорчих боломжтой гэнэ.



















































