"ДЦС-2" ТӨХК-ийг түшиглэн жилд 210 мянган тонн хагас кококсон шэхмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий цогцолбор байгүулах аж. Төслийн хүрээнд шинэчлэгдсэн БЗК-75 зуухны үнс, шороо зайлуулах хэсгийн техник, технологийн өөрчлөлтийн ажлын үргэлжлүүлэх хугацааг нэг сараар сунгах юм байна. Мөн явцын талаарх үр дүнг Засгийн газарт тэнилцуулж байх үүргийг Уул уурхай болон Эрчим хүчний сайд нар хүлээжээ.Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тус цогцолбор үйлдвэрийг байгуулчихвал нийслэлийн агаарын бохирдол үүсгээд байгаа нарийн, бүдүүн ширхэглэгт тоосонцорыг эрс бууруулах боломжтой аж.



















































