
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдаж байна. Уг байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/, “Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төсөл /зөвшилцөх/ асуудлыг хэлэлцэхээр байгаа. Эдгээрээс “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг л хаалттай хэлэлцэж байна.