
“ДЦС-3” ХК-ийн хүчин чадлыг 50 МВт-аар, цахилгаанаар 50МВт, дулаанаар 100 Гкалцаг өргөтгөх ажлыг энэ онд багтаан ашиглалтад оруулах гэнэ. Уг барилгын өргөтгөлийн тоног техөөрөмж үйлдвэрлэлийн ажил одоогийн байдлаар 90 хувьтай байгаа аж. Эхний ээлжинд үйлдвэрлэж дууссан тоног төхөөрөмжүүдэд туршилт хийж, станцад суурилуулахаар ачуулаад байгаа аж. “ДЦС-3”-ыг ийнхүү өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, нийслэлийнх 75 Гкал/ц-аар нэмэгдэж, Хан-Уул, Баянзурх дүүрэгт шинээр баригдаж байгаа барилгуудыг дулааны эрчим хүчээр хангах боломжтой болох юм.