Монгол улсын Засгийн газрын 2010 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан ХДХВ/ДОХ/ БЗДХ-аас урьдчилан сэргийлэх Үндэсний стратеги төлөвлөгөө, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 429 дүгээр тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр 2013 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын хооронд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүрэг, хороо, байгууллагуудыг дунд зарласан болзолт уралдаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хийсэн ажлаараа нийслэлийн хэмжээнд Тэргүүн байр эзэлж 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа.Мөн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Булганг Талархлаар шагнасан бөгөөд ЭМН-ийн ХДХВ/ДОХ/ БЗДХ-аас урьдчилан сэргийлэх диспансер, 22 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Жаргалант тосгоны хүн эмнэлэг зэрэг байгууллагууд шагналт байруудад тус тус шалгарлаа.
Дүүргийн хэмжээнд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн олон шинэлэг ажлуудыг зохион байгуулахдаа хороо, өрхийн эмнэлэг, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг идэвхитэй оролцуулан, мэргэжил аргазүйн удирдлага, зохион байгуулалтаар ханган үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьж ажилласнаар энэхүү амжилтанд хүрэх алхам болсон юм.
Тус ажлын хүрээнд Дотоодын цэргийн 05 дугаар анги, Хилийн цэргийн 0151 дугаар ангийн хооронд дэвжээ тэмцээн, сургалтыг явуулж, Ерөнхий боловсролын 2000 сурагчдын дунд зохион бичлэгийн уралдаан, асуулт хариултын хөгжөөнт болон аха тэмцээн, Баянхошуу хойгуур чиглэлийн автобуснуудад НЧВ ХХК –тай хамтран автобусны гар бариулд сурталчилгааны материал байршуулах, ХДХВ/ДОХ/-ын эрсдэлд өртсөн иргэнд дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран хүнсний мухлаг ажиллуулах зөвшөөрөл олгох, зайрмагны тоног төхөөрөмжийн тусламж үйлчилгээг хүргэх зэрэг олон талт ажлуудыг санаачлан гүйцэтгэлээ гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



















































