Монголын Эмнести Интернэшнл байгууллагын залуучууд санаачилан “Эрхийнхээ төлөө шуугицгаая” уриатай залуусын өдөрлөг энэ сарын 5-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь хүүхэд залууст хүний эрхийн мэдлэг өгөх, бэлгийн болон нөхөн үржихүйн
талаарх боловсролыг хүртээмжтэй олгох, охид эмэгтэйчүүдийн нөхөн
үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилготой аж. Өдөрлөгт “Эмоци” продакшн, Ноён Бондгор, "Мотив" хамтлагийн дуучин Т.Ганбаа, Л.Насанбуян, “Universe best songs-2013” наадмын шилдэг оролцогч А.Хишигдалай, П.Баярцэнгэл, Ж.Акбота, “Улаан туг” бүжгийн хамтлаг, “Radar” амьд хөгжмийн хамтлагууд оролцож ая дуугаа өргөхөөр болжээ. Мөн энэ өдөр эрх чөлөөний мэдрэмжээ илэрхийлсэн шилдэг имижийг бүрдүүлж ирсэн оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс шагнаж, урамшуулах юм байна.
“Эрхийнхээ төлөө шуугицгаая” өдөрлөг нөгөөдөр буюу 05-ны өдөр 12.00-18.00 цагийн хооронд болно.



















































