
Тус өдөрлөг нь нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, их, дээд сургуулиуд болон Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн үйл ажиллагаа, зорилго чиглэл, нийгэмд хэрэгжүүлж буй үүрэг оролцоог иргэд, аж ахуйн нэгж, хууль тогтоогч нарт таниулах зорилготой аж.
Өдөрлөгийн үеэр дээрх байгууллагууд өөрсдийн үйлчилгээ бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулах, сурталчилах, иргэд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй хүргэх, нягтлан бодох бүртгэлийн програм хангамжийг сурталчилах, худалдаалах, богино хугацааны төлбөргүй сургалтуудыг зохион байгуулах, нягтлан бодогч аудитор, санхүүгийн мэргэжилтнүүдийг ажлын байранд зуучлах, захиалга авах, санд бүртгэж нөөцөнд авах, мөн сурах бичиг, ном сэтгүүл, гарын авлага, сувинерийн үзэсгэлэн худалаа гаргах, санхүүчдын музей үзмэрийг олон нийтэд үзүүлэх зэрэг арга хэмжээ, урлаг, спортын тоглолтууд болох гэнэ.