Өнөөдөр Төрийн ордонд “Чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчин” хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудын үндэсний хоёрдугаар чуулган болно. Чуулган 10.00 цагт эхлэх бөгөөд Монголын сэтгүүлчдийн эвлэл, Өдөр тутмын сонинуудын холбоо, Телевизүүдийн холбоо, Радио, телевизийн академи, Хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Энэ үеэр Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, эрх зүйн орчны шинэчлэлт зэрэг өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнөх юм. Чуулганы хөтөлбөр:
09.30 – 10.00 Төлөөлөгч, зочдыг бүртгэх
10.00 – 10.10 Чуулганы нээлт
10.10 – 10.30 Чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчныг хангахад нэн даруй анхаарал хандуулах асуудлууд. Х.Наранжаргал “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн
10.30 – 10.50 Хэвлэл мэдээллийн бизнесийн ил тод байдал, шударга өрсөлдөөнийг хангахад шаардлагатай зохицуулалт. М.Мөнхмандах-Хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал
10.50 – 11.10 Хөдөлмөрийн хуулийн хүрээнд ажил олгогчдын шийдвэрлэвэл зохих эрх зүйн асуудлууд. Н.Долгор Радио, телевизийн Уран бүтээлчдийн нийгэмлэгийн тэргүүн
11.10 – 11.30 Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар редакцийн хараат бус байдлыг хангах нь. М.Батчимэг, УИХ-ын гишүүн
11.30 – 11.45 Завсарлага
11.45 – 12.45 Хэлэлцүүлэг
12.45 – 14.00 Үдийн зоог
14.00 – 14.20 Интернэт ба сэтгүүл зүйн тойрсон эрх зүйн асуудлууд Л.Галбаатар Хуульч, судлаач
14.20 – 14.40 Хэвлэл мэдээллийн салбарыг эдийн засгийн аргаар хэрхэн дэмжих вэ? Д.Жаргалсайхан, Эдийн засагч, нийтлэлч
14.40 – 15.00 Өргөн нэвтрүүлгийн технологийн шинэчлэл, зохицуулалт. У.Тамир Хараат бус судлаач
15.00 – 15.20 Орон нутгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалт С.Шаравдорж, МСЭ-ийндэдерөнхийлөгч, ОНХМ-ийнхолбооны тэргүүн
15.20 – 15.35 Завсарлага
15.35 – 16.35 Хэлэлцүүлэг
16.35 – 17.00 Чуулганыдүгнэлт
17.00 – 21.00 Хүндэтгэлийн хүлээн авалт.





















































