
Сургуулийн нийгмийн ажилтан нь сургаж бэлтгэсэн гарын шавьгүй ч гэлээ сургуульд суралцаж байгаа бүх хүүхдийг зөв төлөвшүүлж, хөгжүүлэхийн төлөө, тэдний эрх ашгийг хамгаалах, аюул осол, аливаа хорт зуршил, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэдгээрт өртөхөөс хамгаалахын төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулан, зөвлөн тусалж ажилладаг онцлогтой мэргэжил билээ.
Иймд Нийслэлийн Боловсролын Газар, Монголын сурагчдын холбоо нь сурагчдын оролцооны байгууллага болох “Ангийн дарга нарын мини парламент”, сургуулиудын “Сурагчдын зөвлөл”-өөр дамжуулан, хүүхдийн хамгийн дотны зөвлөн туслагч нийгмийн ажилтан-багшийн талаар 15 асуулт бүхий санал асуулгаар судалгаа авч нэгтгэн, 30 нийгмийн ажилтныг шалгарууллаа.
Шалгаруулалтыг нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 100 гаруй ерөнхий боловсролын сургуулийг хамруулан зохион байгуулсан бөгөөд нийт 1325 ангийн дарга оролцож, сурагчдаас санал асуулга авсныг нэгтгэн, эцсийн дүнг гаргасан.
Энэхүү санал асуулгын дүн буюу сурагчдын саналаар шалгаруулсан сургуулийн нийгмийн ажилтнуудыг “Хүүхэд хөгжлийн дэлхийн багш”аар өргөмжилж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ хэдхэн хормын боллоо.