Манай улсад шинэ цагын нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд аудит, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд санхүүгийн өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр дээрх байгууллагууд өөрсдийн үйлчилгээ бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулах, сурталчилах, иргэд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй хүргэх, нягтлан бодох бүртгэлийн програм хангамжийг сурталчилах, худалдаалах, зэрэг олон ажлыг зохион явуулж байлаа.
Дашрамд дуулгахад өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3000 гаруй мэргэшсэн нягтлан бодогч, 471 аудитор, 100 гаруй аудитын компани үйл ажиллагаа явуулж байгаа аж.




















































