Монголын Эмнести Интернэшнл байгууллагын залуучууд санаачилан “Эрхийнхээ төлөө шуугицгаая” уриатай залуусын өдөрлөгийг маргааш Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь хүүхэд залууст хүний эрхийн мэдлэг өгөх, бэлгийн болон нөхөн үржихүйн талаарх боловсролыг хүртээмжтэй олгох, охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилготой аж.

“Эрхийнхээ төлөө шуугицгаая” өдөрлөг маргааш 12.00-18.00 цагийн хооронд болно.