Монголын Эмнести Интернэшнл байгууллагын залуучууд санаачилан “Эрхийнхээ төлөө шуугицгаая” уриатай залуусын өдөрлөгийг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах юм. Тус өдөрлөг нь хүүхэд залууст хүний эрхийн мэдлэг өгөх, бэлгийн болон нөхөн үржихүйн талаарх боловсролыг хүртээмжтэй олгох, охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилготой аж.Өдөрлөгт “Эмоци” продакшн, Ноён Бондгор, "Мотив" хамтлагийн дуучин Т.Ганбаа, Л.Насанбуян, “Universe best songs-2013” наадмын шилдэг оролцогч А.Хишигдалай, П.Баярцэнгэл, Ж.Акбота, “Улаан туг” бүжгийн хамтлаг, “Radar” амьд хөгжмийн хамтлагууд оролцож ая дуугаа өргөхөөр болжээ. Мөн энэ өдөр эрх чөлөөний мэдрэмжээ илэрхийлсэн шилдэг имижийг бүрдүүлж ирсэн оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс шагнаж, урамшуулах юм байна.
“Эрхийнхээ төлөө шуугицгаая” өдөрлөг өнөөдөр 12.00-18.00 цагийн хооронд болно.



















































