
Философийн доктор С.Молор-Эрдэнэ долоо хоног бүрийн бямба гарагт таван багц 25 лекц тавихаар болсон билээ. Тэрбээр анхны лекцээ "Бие ба ухаан" нэртэйгээр өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт уншсан юм. Тэгвэл тэрбээр хоёр дахь лекцээ “Тархи ба психологи” сэдвээр өнөөдөр унших гэж байна. Түүний лекц МУИС-ын нэгдүгээр байрны Дугуй зааланд болно.