Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагч шалгаруулах "АДУУЧИН" тэмцээн Хүй долоон хутагт яг одоо болж байна. Улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд 21 аймгаас шалгарч ирсэн адуучид оролцож байна. Уурга шүүрэх, морьтой болон явганаар шургуулж уургалах, бугуйлдах, эмнэг хангал сургах тэмцээнүүдээс гадна Улсын филармонийн "Морин хуур" чуулга, "Түмэн эх” чуулгын дуучид, ҮДБЭЧ-ын бужигчид, морины дуугаараа олонд танигдсан дуучид уран бүтээлийн дээжээсээ өргөнө. Мөн морьтон баатруудын тоглолтууд үзүүлэх юм.
“Адуучин” тэмцээн орой 16:00 цаг хүртэл үргэлжилнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнгээс автобусууд үнэгүй үйлчлэх ба Хүй долоон худагт хоол үйлчилгээний газрууд ажиллах учраас өргөнөөр очиж сонирхож болох аж.
Т.Энхэлээ



















































