
Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Тээврийн дээд сургуулийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 15.00 цагт Тээврийн дээд сургуулийн Эрдмийн танхимд болно. Тус санамж бичгийн хүрээнд Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвөөс Тээврийн дээд сургуулийн хоёр оюутныг сургалтын тэтгэлэгт хамруулах юм.