
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд өнгөрөгч сарын 23-27-ныг хүртэл Лондонд
“Рио Тинто”-гийн удирдлагуудтай хэлэлцээр хийгээд ирсэн. Тус хэлэлцээрийн үр дүн 50 хувьтай байсан бөгөөд шийдэгдээгүй үлдсэн 15 асуудлыг манай улсад хэлэлцэж шийдэхээр хоёр тал тохирцоод байсан. Хоёр дахь шатны хэлэлцүүлэг өнөөдөр эхэлж байгаа бөгөөд манай талаас тус хэлэлцээрийг Уул уурхайн яамны Стратеги, бодлого
төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ”-ийн дэд захирал
Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” гүйцэтгэх захирал Да.Ганболд нар ахалж байгаа юм.
Түүнчлэн хоёр талын хамтарсан гурван ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн Оюутолгойд дахин шалгалт хийх юм. Энэ шалгалтаар "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулалтын зардал ТЭЗҮ-д зааснаас ямар шалтгаанаар хоёр тэрбум ам.доллар хэтэрснийг нарийвчлан шалгана.
Сэтгэгдэл (1)