
Дэнжийн мянгын зам буюу 39-р сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор захын эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилсээр байна. Тус замын засварын ажлыг "Баткубик" ХХК гүйцэтгэж байгаа юм. Төлөвлөгөөний дагуу гурав дахь хэсэг буюу Нарантуул-2 захаас Зам гүүрийн бааз хүртэлх 450 метр замыг энэ сарын 4-ний орой 22.00 цагаас эхлэн 10 хоногийн хугацаатай хаасан. Харин тус замыг энэ сарын 14-ний орой бүрэн нээх юм байна.