Өнгөрөгч лхагва гарагт Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Буйр нуурын хөвөөнөөс динозаврын аварга том чулуужсан толгой олджээ. Түүнийг тус сумын иргэн н.Цэрэндонров олсон бөгөөд чулуужсан толгойг хэмжиж үзэхэд дөрвөн төө буюу 80 гаруй см урттай байсан гэнэ. Динозаврын толгойг олох үед эрүү нь байхгүй байсан бөгөөд зарим шүд нь алга байжээ. Толгойг хэмжиж үзсэн Д.Дэлгэрбат гэх хүн тухайн үед Эрдэм шинжилгээний хүрээлэн рүү ярьж, албаны хүмүүст хэлэх гэсэн боловч утасаа аваагүй байна. Одоогоор аварга толгойг Халхгол сумын Засаг дарга авч явсан бөгөөд холбогдох албаныханд нь хэлж, улсад тушаана гэжээ.




















































Сэтгэгдэл (2)