
АНУ-ын Азийн сангийн шугамаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ахлах зөвлөхөөр Скотт Макдональдс ажиллахаар боллоо. Тэрээр Калифорнийн их сургуулийг улс төрийн шинжлэх ухааны бакалавр, олон улсын менежмент ба төрийн байгуулалт мэргэжлээр мастер зэрэгтэй төгссөн. АНУ-ын Сан Франциско хотын нийтийн аж ахуйн газарт ерөнхий менежер, хотын даргын нийтийн бодлого ба санхүүгийн хэлтсийн татварын бодлогын шинжээч, АНУ-ын конгресст ахлах бодлогын шинжээч, Зүүн Азийн орнууд болон Малайзад хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд Улаанбаатар хотын эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулах, санхүү эдийн засгийн тогтолцоо, төрийн удирдлагын менежментийг сайжруулах чиглэлд зөвлөгөө өгч ажиллах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)