
Нийслэлийн удирдах ажилчдын шуурхай зөвөлгөөн өнөөдөр “Хангарьд” ордонд болох байсан ч тодорхойгүй шалтгаанаар хуралдсангүй. Хурлыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн шийдвэрээр ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл долоо хоногийн хугацаатай хойшлуулсан байна. Уг нь өнөөдрийн зөвлөгөөнөөр нийслэлийн өдрийг тэмдэглэн
өнгөрүүлэх тухай болон өвөлжилтийн бэлтгэлийн талаар холбогдох албан
тушаалтнууд мэдээлэл хийх байсан юм.